Танилцуулга

Танилцуулга

АЛСЫН ХАРАА

Хүний эрүүл мэндийн төлөөх үйлчилгээний тэргүүлэгч байгууллага байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Япон улсын анагаах ухааны техник технологийн дэвшил, мэргэжлийн өндөр ёс зүйг хослуулан үйлчлүүлэгч нарт дэлхийн жишигт хүрсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ.

ТАНИЛЦУУЛГА

Монгол-Японы хамтарсан хөрөнгө оруулалттай Улаанбаатар Мед Нэгдсэн Эмнэлэг нь Япон улсын эрүүл мэндийн үйлчилгээний дэвшилтэт туршлагуудыг шингээсэн, өөрийн орны эрүүл мэндийн үйлчилгээний стандартад нийцсэн шинэлэг үйлчилгээг үйлчлүүлэгч нартаа хүргэх зорилттой ажиллаж байна. Бид Японы Фүкүяама төв лабороторитой хамтран ажиллах гэрээг албан ёсоор хийсэн ба цаашид хэд хэдэн нэгдсэн эмнэлэг болон их сургууль эмнэлэгтэй хамтран ажиллах хэлцэлд хүрээд байна. Энэхүү хэлцлийн хамрах хүрээнд японы эмч мэргэжилтэнүүд сар бүр манай эмнэлэг дээр ирж үзлэг оношлогоо, зөвлөгөө өгөх ба шаардлагатай тохиолдолд манай үйлчлүүлэгч Япон улсад үргэлжлүүлэн эмнэлгийн үйлчилгээ авах боломжтойгоороо давуу талтай. Монгол улсын нэн шаардлагатай эмийн жагсаалтад орсон бусад өргөн хэрэгцээний эмүүд болон бусад бэлдмэлийг нийлүүлэх зорилго төлөвлөгөөтэй ажиллаж байна. Манай эмнэлэг дэлхийн анагаах ухааны орчин үеийн ололт, техник технологийн дэвшлийг ашиглан, нотолгоон дээр суурилсан, эрсдэлгүй, чанартай цогц үйлчилгээндээ Япон улсын эрүүл мэндийн үйлчилгээний шилдэг арга туршлагуудыг өөрийн улсын иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээнд тохируулан нутагшуулахаар ажиллаж байгаа Монгол-Японы хамтарсан анхны нэгдсэн эмнэлэг юм. Бид цаашид эмнэлгийнхээ үйл ажиллагааг үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд үндэслэн тогтвортой өргөжүүлэн, техник технологийн дэвшлийг байнга нэвтрүүлэн, үндэсний мэргэжилтэн бэлтгэж, дэлхийн жишигт нийцэхүйц эмнэлэг болж ажиллана. Манай эмнэлэг мэргэжлээрээ олон жил ажилласан, дадлага туршлагатай улсдаа тэргүүлэх зэргийн болон гадны хөгжилтэй оронд мэргэжил дээшлүүлсэн эмч сувилагч нарын багийг бүрдүүлсэн. Бид ажилтнуудынхаа ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Япон улс руу туршлага судлуулахаар 4 дэх ээлжийн багийг сургалтад амжилттай хамруулаад байна. Мөн улсдаа нэр хүнд бүхий эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор проффессоруудаас бүрдсэн зөвлөх эмч нарын баг ажиллаж байна. Манай үйлчилгээ Монгол улсын иргэд, гадны зочин төлөөлөгчид, жуулчид, үндэсний болон олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагууд тэдний ажилтнуудад нээлттэй. Мөн гадаад иргэдэд шаардлагатай тохиолдолд Англи, Орос, Япон, Хятад, Казак хэлний орчуулгатай үйлчилгээ үзүүлнэ. Бид цаашид иргэд үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг судалсаны үндсэн дээр эрүүл мэндийн үйлчилгээгээ өргөтгөх бөгөөд Япон улсын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж эмч, сувилагч ажилтнуудынхаа мэргэжлийн болон үйлчилгээний ур чадварыг бэхжүүлж, техник технологийн шинэчлэлийг тогтвортой хийхээр ойрын болон хэтийн зорилт дэвшүүлэн ажиллаж байна.