Дүрс оношлогооны тасаг

Дүрс оношлогооны тасаг

TOSHIBA брендийн Aquilion-64 комьпютер томографи аппарат ашиглан тархи, цээжний хөндий, нуруу нугас, цуллаг эрхтэнүүд болон үе мөчний өндөр нарийвчлалтай дүрслэлийг чанарын өндөр түвшинд тодосгогчтой болон тодосгогчгүй гаргаж оношлоно.

Манай эмнэлэг 20 KW HIGH FREQUENCY MOBILE X-RAY UNIT YSX0508 дижитал рентген аппаратаар хамгийн сүүлийн үеийн рентген шинжилгээний дэвшилтэт технологи болох дижитал рентген зураг авч үйлчилж байна.

Онцлог давуу талууд:
•     Рентген радиацыг багасгах боломж олгож байгаа
•     Уламжлалт рентген шинжилгээний аргыг бодвол илүү нарийвчлалтай дүрслэл гаргах
•     Хальс угааж цаг алдахгүй шинжилгээний хариу буюу дижитал зургийг тэр дор нь харж оношлох
•     Дүрсийг цахим хэлбэрээр хадгалах боломж олгодог

Хамгийн сүүлийн үеийн 3D/4D хэмжээст Sono Scape брендийн S40 хэмээх хэт авиа оношлогооны машиныг ашиглан Монголд анх удаа судасны тодосгогч бодистой хэт авиа шинжилгээг хийж зүрх судас, хэвлий, аарцаг, хөх, бамбай булчирхай болон бусад цуллаг эрхтнийг дүрсийн өндөр нарийвчлалтай оношлож, ургацаг болон хавдрын хатуу зөөлөн чанарыг тодорхойлж байна.

Тус эмнэлгийн дурангийн шинжилгээний кабинет нь Япон улсын Olympus фирмийн EVIS LUCERA 260 процессор бүхий XP260N загварын улаан хоолой, ходоод, 12 хуруу гэдэс болон Q240ZL загварын бүдүүн гэдэсний 2 янзын дурангийн багажаар тоноглогдсон.

Онцлог давуу талууд:

  • Дурангийн шинжилгээний өмнө тухлан амрах өрөө
  • Стандарт, шаардлагад нийцсэн илүү том талбайтай тохилог тавилга хэрэгсэл бүхий дурангийн өрөө
  • Улаан хоолой, ходоод, 12 хуруу гэдэсний дуран нь маш нарийн 5 мм хөндлөн огтлолтой бөгөөд улсын хэмжээнд хэрэглэгдэж буй дурангуудаас хамгийн нарийнд орно.
  • Нарийн дуран нь шинжилгээний үед үйлчлүүлэгчид мэдрэгдэх таагүй мэдрэмж болон зовиурыг багасгахад чухал үүрэгтэй.
  • Бүдүүн гэдэсний дуран нь дүрсийг томруулан харах оптик зум буюу magnification функцтэй.
  • Дуранг угаах халдваргүйжүүлэх хатаах аппарат Cleantop WM-S нь Японд одоо хэрэглэгддэг, Монголд анх удаа , хамгийн сүүлийн үеийн иж бүрэн автомат үйлдэлтэй төхөөрөмж бөгөөд энэ аппаратаар дуранг ариутгаж халдваргүйтгэснээр дурангаар дамжих халдвараас бүрэн сэргийлнэ.
  • Дурангийн дараах өрөөнд үйлчлүүлэгч шинжилгээний дараа тайван амрах боломжийг бүрдүүлсэн.
  • Үйлчлүүлэгчийн хүсэлтээр дурангийн шинжилгээг унтуулгатай хийх боломжтой.