Гемодиализийн тасаг

Үндэсний хэмжээнд тулгамдаад байгаа эрүүл мэндийн асуудал болох гемодиализийн үйлчилгээг бөөрний архаг дутагдалтай иргэдэд тохилог тайван орчинд олон жилийн туршлагатай, нарийн мэргэжлийн эмч сувилагчийн хяналтан дор хийлгэх боломжийг бүрдүүлсэн.

Япон улсын Nipro, Dorison брендийн давхар болон дан эмчилгээний диализийн аппаратаар үйлчилж байгаа бөгөөд бөөрний эмгэгүүд, бөөрний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчлэх чиглэлээр нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Үйлчилгээний онцлог давуу талууд:

  • Тав тухтай, тайван орчин
  • Эмч сувилагчийн байнгын хяналт
  • Шаардлагатай үед хийх нэмэлт эмчилгээ
  • Ариутгасан хувцас хэрэглэл
  • Диализын дараах хөнгөн хоол
  • Диализын дараах хүргэлт (үйлчлүүлэгчийн оршин суугаа хаягт нь)