Олон улсын Сувилагчдын баярын өдөр тохиож буйтай холбогдуулан ҮНЭГҮЙ Бөөрний эмчийн зөвлөгөө, үзлэгээр үйлчлэх болно

2016 оны 05 сарын 12 –ны өдөр ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН БАЯРЫН ӨДӨР тохиож буйтай холбогдуулан УЛААНБААТАР МЕД НЭГДСЭН ЭМНЭЛЭГ нь

2016 оны 05-р сарын 09-өөс эхлэн 05-р сарын 21-ыг хүртэл нийт үйлчлүүлэгчиддээ

ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ БӨӨРНИЙ ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ, ҮЗЛЭГЭЭР үйлчлэх боллоо.

Улаанбаатар мед нэгдсэн эмнэлэг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн баруун хойд талд байрлах магнай трейдын (МТ) бензин колонкийн зүүн хойд талд байрлаж байна.

Монгол-Японы хамтарсан Улаанбаатар Мед нэгдсэн эмнэлэг нь Япон улсын эрүүл мэндийн үйлчилгээний дэвшилтэт туршлага, орчин үеийн оношлогоо эмчилгээ, техник, технологи, стандартыг нэвтрүүлсэн Монгол-Японы хамтарсан анхны нэгдсэн эмнэлэг юм.

Манай эмнэлэгт эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор, проффессоруудаас бүрдсэн зөвлөх эмч нар, гадны хөгжилтэй орнуудад мэргэжил дээшлүүлсэн ахлах, тэргүүлэх зэрэгтэй мэргэжлийн баг хамт олон дүрс оношлогоо, үйл оношлогоо, лаборатори, гемодиализ, амбулатори, хэвтэн эмчлүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэдэг бөгөөд нурууны өвчнийг мэдрэлийн ёзоорын эсийн түвшин хүртэл эмчилдэг дэвшилтэт технологи бүхий Япон улсын “Ultralign G2” ISO стандартын гэрчилгээтэй төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлснээр багана нурууны өвчнийг мэсгүйгээр эмчлэх боломжийг бүрдүүлсэн.

Улаанбаатар Мед нэгдсэн эмнэлэг ЯПОН УЛСЫН ФУКУЯМА ТӨВ ЛАБОРАТОРИ, YUCOM 3 WISE RADIOLOGY дүрс оношлогооны төв, VITALREACT THERAPY сэргээн засах эмчилгээний холбоотой хамтран ажиллаж байна.