card

Дүрс оношлогооны тасаг

Олон жилийн туршлагатай мэргэжилтнүүд орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр оношилж байна

Компьютерт томографи

Япон улсын "Toshiba" брэндийн "Aquilion-64" комьпютерт томографи аппаратаар гавал тархи, цээжний болон хэвлийн хөндийн эрхтэнүүд, нуруу нугас судасны өндөр нарийвчлалтай дүрслэлийг чанарын өндөр түвшинд тодосгогчтой болон тодосгогчгүйгээр оношилно.

Хэт авиа - /ЭХО/

Хамгийн сүүлийн үеийн 3D/4D хэмжээст "Sono Scape" брэндийн "S40" хэт авиа оношлогооны аппаратаар зүрх судас, хэвлий, аарцаг, хөх, бамбай булчирхай болон бусад хэвлийн хөндийн цуллаг эрхтнийг дүрсийг өндөр нарийвчлалтай оношилж, ургацаг болон хавдрын хатуу зөөлөн чанарыг тодорхойлно.

Дижитал рентген

Хамгийн сүүлийн үеийн рентген шинжилгээний дэвшилтэт технологи болох "EVA-HF-525" дижитал рентген аппаратаар олон байрлалаар бүх биеийн рентген зургийг авч байна.

Онцлог, давуу тал:

  • Рентген туяаны хэмжээ бага
  • Уламжлалт рентген шинжилгээний аргаас илүү тод дүрслэлтэй
  • Хальс угааж цаг алдахгүйгээр шинжилгээний хариуг харж оношлох
  • Дүрсийг цахим хэлбэрээр хадгалах боломжтой
  • Дүрсийг CD-нд бичиж өгөх боломжтой

Хүсэлт илгээх