card

Захирлын мэндчилгээ

Б.Оюун-Эрдэнэ /Гүйцэтгэх захирал/

Улаанбаатар Мед Нэгдсэн Эмнэлэг"-тэй хамтран ажилладаг байгууллагууд болон үйлчлүүлэгч та бүхний энэ өдрийн амар амгаланг эрж, ажил үйлсэд тань амжилт хүсье. Улаанбаатар Мед Нэгдсэн Эмнэлгийн үйл ажиллагааны цар хүрээ, гаргасан ололт амжилт бүхэн чадварлаг эмч ажилтнуудын маань хөдөлмөр хичээл зүтгэл төдийгүй, үйлчлүүлэгч та бүхний сэтгэлийн дэмжлэг гэдгийг хэлэхэд таатай байна.

Бид Монгол улсын хэмжээнд нэгдсэн эмнэлгийн хоёрдугаар шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг бөгөөд үйлчлүүлэгчид та бүхэндээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэхийг зорин ажиллаж байна. Улаанбаатар Мед эмнэлэг нь та бүхэнд дотрын /бөөрний нарийвчилсан/ үзлэг эмчилгээ, дүрс оношилгоо, гемодиализ, лаборатори, ультралайн эмчилгээнээс гадна хэвтэн эмчлүүлэх, мэс заслын тасаг, уян дурангийн төв, сэргээн засах эмчилгээний тасгийг шинээр нээн үйл ажиллагаагаа өргөжүүллээ. Эмнэлгийн нийт хамт олныхоо нэрийн өмнөөс та бүхэнд үргэлж талархаж явдгаа илэрхийлж эрүүл энхийг хүсэн ерөөе.

Захирлын мэндчилгээ

Хүсэлт илгээх