Эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах

“Улаанбаатар мед” нэгдсэн эмнэлэг нь мэс заслын тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар үзүүлэх боломжийг бүрдүүллээ. Дадлага туршлагатай, чадварлаг баг ерөнхий болон эмэгтэйчүүдийн, бөөр шээсний замын, чих хамар хоолойн мэс заслыг орчин үеийн өндөр технологи бүхий вакум өрөөнд дурангийн болон нээлттэй хэлбэрээр хийж тусламж, үйлчилгээг үзүүлнэ. Аюулгүй, чанартай үйлчилгээг тав тухтай орчинд авахад үйлчлүүлэгч таны өмнө манай эмнэлгийн үүд хаалга нээлттэй байна.